Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАНАЙ БӨХЧҮҮД ЭХНИЙ БАРИЛДААНДАА ИРАНД ДИЙЛДЭВ

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Якутад эхэллээ. Монголын эрэгтэй бөхчүүд “В” хэсгийн нэгдүгээр тойрог буюу эхний барилдаанаа Дэлхийн цомын найман удаагийн аварга, бөхийн орон Ираны шигшээ багтай хийж 1:9-өөр дийлдэв. Манайхнаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр манайхны цорын ганц ялалтыг авчирсан юм. 57 кг-д "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай нар барилдааныг хошуучилж яваад цаг дуусахын төгсгөлд оноо алдаж ялагдал хүлээлээ. Монголын шигшээ баг “В” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаанаа 15:30 минутаас Гүржийн шигшээ багтай хийнэ.

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ҮР ДҮН:
МОНГОЛ - ИРАН 1:9
57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Алиреза Сарлак 2:3
61 кг: ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР - Иман Садегикукандех 4:0
65 кг: Батчулууны Батмагнай - Хассанали Гиази 3:7
70 кг: Ганзоригийн Мандахнаран - Мейсам Насири 3:7
74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Реза Афзалипаемами 0:7
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - Юсефали Асгари Осмавандани 0:11
86 кг: Оргодолын Үйтүмэн - Мерсад Маргзари 3:5
92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Эбрахимизивил 0:10
97 кг: Лувсандоржийн Төртогтох - Алиреза Гударзи 0:10
125 кг: Доржхандын Хүдэрбулга - Комейл Гасеми 0:9

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан