Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд:Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ

УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр С1 телевизийн "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгч байсан.

Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй, Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Н.Энхбаярыг гүтгэлгээ залруулахыг хүссэн.

Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С1 телевизийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ. Иймд Н.Энхбаярын дээрх нэвтрүүлгүүдэд оролцох үедээ ярьсан зүйлсийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо” гэжээ.

6 Сэтгэгдэл
тарбага, ми 2 худал ярих нь хэрээс хэтэрлээ. ХХБ-ыг анх ми байгуулсаны, монголын толгойтой бүхэн мэднэ. энэ бүх завхрал, хулгай дээрмийг тарбага, ми 2 зохион байгуулж, гол дүрд нь тоглож, эд хөрөнгө завшсан. шингээж чадахгүй их хөрөнгө хэнд ч хэрэггүй байдаг юмаа. тарбага , ми 2 орлогын эх үүсвэрээ тайлбарлах хэрэгтэй. уран зураг цуглуулсан л гэж битгий хэлээрэй дээ
hulgaich 60 terbum
ХЯЛАР ХУЖАА
ХЯЛАР ХУЖАА
тарвага ми та хоёр орлогоо тайлбарлаж чадахгүй байхаа
Сонгуулийн сендром юм байхдаа. Намбарын Энхбаяр ч бас юу вэ дээ. Гүтгэлэг, гүжирдэлт дэндлээ дээ Популистуудаа
Хамгийн их уншсан