Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийг улсын статустай болгох шийдвэр гарсан

ХЗДХ-ийн сайд хэвлэлийнхэнд Засгийн газрын шийдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр Засгийн газраас гарсан. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас, Монголрос цветметийн захрилыг Төрийн өмчийн хороо томилж байх шийдвэр гарсан. Цаашдаа улсын үйлдвэрийн статусаар ажиллана.

100 хувийн улсын үйлдвэр гэхээр захирал нь томилогдоод явна гэсэн үг. Төрийн өмчийн хороо дээр туузыг нь байгуулна. Одоогийн захирал Бадамсүрэнг хэвээр үлдээх эсэх дээр Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд санал хэлэх байх.

49 хувьтай холбоотой асуудлыг маш сайн нарийвчилж шалгах шаардлагатай байгаа. Цаад талд нь мафи гэдэг зүйл оршин тогтнох уу, үгүй гэдэгт төр хариулт өгөх гээд байгаа юм. Яригдаад байгаа компаниуд нь дандаа жижиг, амьгүй компаниуд байсан. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш ноцтой асуудлууд яваад байна. Цаашид хэдхэн хүн УИХ, Засгийн газар, хууль хяналтынхныг мөнгөөр барьчихаад, хүссэн болгоноо хийдэг тогтолцоо байх уу, үгүй юу гэдгийг л ярих хэрэгтэй” гэлээ.

1 Сэтгэгдэл
Odoo l zov zamruugaa oroh bololtoi. Omch hubichlalaas idegsed yhej duusaagyi l baih daa. Zoolon sabkhinii Hynii khyy gedeg gahai yhsen yy. Medeh hyn baina uu
Хамгийн их уншсан