Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр: ХХБ-ийг Д.Эрдэнэбилэгт авч өгсөн хүн нь М.Энхболд байхгүй юу

МАХН-ын дарга Н.Энхбаяр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой луйврыг тодорхой эзэнтэй, баримттай ярьсантай холбоотойгоор хүмүүс худлаа гүжирдэн дайрах, өөрсдийгөө гэм буруугүй мэтээр харагдуулах гэж хууль, шүүхийн байгуулллагыг ашиглах алхмуудыг хийж эхэлсэн учраас үүнийг нь илчлэх нь зүйтэй гэж бодсон хэмээн өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.

Н.Энхбаяр дарга ярихдаа, “Хууль шүүхийн байгууллага тэдний гар хөл болж өмнө нь биднийг янз бүрийн байдлаар хэлмэгдүүлж, манай намынхан руу дайрч байсан. Энэ ажил нь үргэлжилж байна уу даа гэж болгоомжилж байна.

Жишээлбэл, 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж тавьсан. Тэгэхэд М.Энхболд наадах чинь эвлүүлэг гэж хэлж байсан. Сүүлд эвлүүлэг биш, би сонссон болохоос хийгээгүй гэсэн. Ингэж 60 тэрбумын асуудал олонд ил болсон. Э.Эрдэнэжамъян үүнийхээ төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлсэн.

Мөн "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйвар болсон талаарх мэдээллийг тэр үеийн Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нар хурал зарлаж мэдээлсэн. Үнэнийг хэлснийхээ төлөө мөн л хохирсон. Манай төр засгийн байгууллагын мөнгийг луйврын аргаар аваад төрийн өмчийг өөрийнх нь мөнгөөр хувьдаа авчихсан луйвар болсон шүү дээ. Гэтэл Ч.Сайханчилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж,  З.Баянсэлэнгэ буруутан болж үлдсэн.

Үнэнийг хэлсэн хүмүүст ял өгч, үнэнийг хэлэх тогтолцоог хааж байна. 

Сахал Эрдэнэбилэг одоо намайг янз бүрээр гүжирдэж байна. Тэр хүн бол өөрөө хүн гүжирдэхийн өвчтэй. Дандаа худлаа хэлдэг. Амнаас нь үнэн үг гардаг хүн биш. Үйл ажиллагаа нь худлаа хэлдэгийг нь баталдаг. Өмнөговь аймагт Цахилгаан станц барина гэсэн нэртэй бичиг барьцаалаад 50 гаруй сая долларын зээл авсан байх жишээтэй. Агаар барьцаалж байгаатай адилхан. Ийм л луйвар хийдэг. Энхболдыг энэ хүнтэй холбоотой гэдгийг нь би мэднэ. Над дээр орж ирээд “Худалдаа хөгжлийн банкийг Эрдэнэбилэг гэдэг хүн авах гэж байгаа. Та хувь авах уу” гэж хэлээд загнуулаад гарч байсан. Миний зөвлөгөөг дагалгүй Худалдаа хөгжлийн банкийг Эрдэнэбилэгт авч өгсөн хүн нь Энхболд өөрөө байхгүй юу. Тэгчихээд намайг гүжирдлээ гэж яриад байх юм. Маргааш нь Цагдаагийн газраас надад мэдэгдэл өгсөн. Танаас байцаалт авна гэж. Ямар асуудлаар гэдгийг нь асуусан чинь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой гэсэн. Тэгэхээр нь эхлээд ЖДҮ-чдийнхээ УИХ-ын халдашгүй дархан байдлыг нь болиулаад мэдүүлэг авчихаад дараа нь надаас ав гэж хэлсэн.

Үнэнийг хэлсний төлөө Цагдаа дуудаж, айлган сүрдүүлдэг болж. Мэдүүлэг авчихаад "Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй" гэж миний амыг үдэх гээд байна. Би амаа үдүүлэхгүй. Шүүх цагдаа яаж ажилладгийг би сайн мэднэ. Үнэхээр шударга юм бол эхлээд "Эрдэнэт"-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол "ждүчин" УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд” гэв.

1 Сэтгэгдэл
chezeenii end tend chutguur chiideg N.Enchbayr yaasanch duusdaggui um, baij ydsan choron sanaan ooriin buur munchruulj odoo bolj uz,ooriin chin eronchiilogch baisan gedegt ichij oi gutaj bna,odoo uls orniig tal chuulachaa bolj uz
Хамгийн их уншсан