Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
““Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокуророос буцаасан”

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хяналтын  прокурор Эрдэнэсувдын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

“Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтууд гаргаж өгөөд шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын газраас харьяаллын дагуу хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт өмнөх онд буюу 2018 онд 2002 оны хуучин хуульд заасан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Энэ хэргийг хамтад нь шалгуулахаар  АТГ-т шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр байцааж асуусан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжүүлэн хийгдэж байна.

Уран зураг хураасан гэдэг мэдээллийг  Хан-Уул дүүргийн прокурорын газраас авах боломжтой. Тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд мөрдөгчдийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Орхон, Монголын зэс корпорацийн захирал Пүрэвтүвшин болон Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах гэсэн гэмт хэргүүдэд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байгаа. Учир нь, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам.долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан болох юм бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны асуудал яригдана.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бол дээрх дөрвөн хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэдэг асуудал дээр шалгаж байгаа учраас яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан байгаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан