Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Асиана” -н хувьцааг БНСУ-ын Хөрөнгийн бирж борлуулахаас татгалзжээ

“Асиана” -н хувьцааг БНСУ-ын

Хөрөнгийн бирж борлуулахаас татгалзжээ

Монголчуудын хамгийн их зорчдог Сөүлийн чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болгох зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард манай улс БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээрт  өөрчлөлт оруулсан билээ. Уг хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийн дагуу Солонгосын талаас Кореан Эйрээс гадна Асиана компани Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Гэвч БНСУ-ын хоёрдахь том тээвэрлэгч Асиана компани санхүүгийн хүнд байдалд орсон тухай мэдээллийн REUTERS агентлаг саяхан мэдээлжээ.

REUTERS агентлагийн мэдээлснээр Асиана компанид аудитын шалгалт хийсэн аудитор 2018 оны санхүүгийн тайланд нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй аж.Энэ нь “watch list” буюу хөрөнгө оруулагчдад анхааруулдаг эрсдэлтэй хувьцааны жагсаалтад тус компанийн  хувьцааг орох эрсдэлийг бий болгож байгаа гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй тус улсын Хөрөнгийн бирж өнгөрсөн Баасан гаригаас Асиана компанийн хувьцааг борлуулахаас татгалзжээ. Үүнтэй холбоотойгоор Асианагийн охин компани Эйр Пусаны хувьцаа ч 2,6 хувиар буурчээ.Асиана компани өнгөрсөн онд 106.6 тэрбум вонын (94.39 сая ам.доллар) алдагдалтай ажилласан байна. Иймд БНСУ-ын "Мүүди" агентлагийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээний байгууллагаас “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл өсөхийг анзаарахгүй байж болохгүй.Учир нь тус компанийн хөрөнгийн зах зээлд ажиллах байдалд улам их сөрөг нөлөө үзүүлнэ,” гэж дүгнэжээ.

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2019.09.16