Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРЧИМ", "АТЛЕТИК 220" КЛУБҮҮД "СУПЕР ЦОМ"-ЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

"Мазала" дээд лигийн аварга "Эрчим", "МХБХ-ны цом"-ын эзэн "Атлетик 220" клубүүд 04-р сарын 07-ны ням гарагт "Супер цом"-ын төлөө нэгэн сонирхолтой тулааныг хийх гэж байна.

"Атлетик 220" анх удаа "Супер цом"-ын төлөө тоглож байгаа бол "Эрчим клуб" энэ цомын төлөө долоо тоглож, зургаад нь ялалт байгуулсан юм. Тус хоёр баг сүүлийн хоёр жилд таван удаа таарч тоглоход бие биенээ хоёр хожиж, нэг тэнцэхэд тоглолт бүрт хоёр ба түүнээс дээш гоол орж байжээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2019 оны улирал эхэлж байгаа бөгөөд 04-р сарын 13-нд "Мазала" дээд лиг эхлэхийг дуулгая. Дээд лиг эхлэхийн өмнө "Эрчим", "Атлетик 220" клубүүд үнэн хүчийг үзүүлэн гал гарсан тоглолтыг үзүүлэх тул үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй.

2017 оны "Хүрхрээ дээд лиг"

Эрчим 3:2 Атлетик 220 /2017.06.21/

Атлетик 220 2:2 Эрчим /2017.09.10/

2018 оны "Мазала дээд лиг"

Эрчим 2:1 Атлетик 220 /2018.05.13/

Атлетик 220 2:0 Эрчим /2018.08.04/

2018 оны "МХБХ-ны цом" хагас шигшээ

Атлетик 220 4:2 Эрчим

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан