Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“МОНОС ХҮНС” КОМПАНИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ӨНӨӨДӨР БОЛНО

Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

Монос Хүнс компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry Vitа аруултай, үзэмтэй, витамин төрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP,ISO-9001:2015,HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.

Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч таныг  Монос Хүнс ХХК-ийн IPO төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хүндэтгэн урьж байна.

Хэзээ: 2019.04.24-нд буюу өнөөдөр 18:00 цаг

Хаана: Туушин зочид буудлын Соёмбо танхим

Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт” хийхийг урьж байна.

Хэрэв та хувьцааны арилжааны дансаа хараахан нээлгэж амжаагүй байгаа бол Энхтайвны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффис болон Зайсан хилл цогцолбор дахь  салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой. Мөн SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Холбоо барих

Голомт Капитал:  7012-1530

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан