Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГУРВАН БҮСГҮЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс эмэгтэйчүүдийн төрөл эхэлж байгаа бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 59 кг-ын жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг шигшээд шалгарсан бол 55 кг-д “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Болормаагийн Дөлгөөн, 68 кг-д “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 76 кг-д 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин спортын мастер Найгалсүрэнгийн Загардулам хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг 1/4 шигшээд өмнө нь ОХУ-ын шигшээд багтаж, Европын наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстаны Валентина Исламовад 4:7-гоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

А.Батцэцэг алтан медалийн төлөөх барилдаанд Японы Юзүка Инагакитай хүч үзэх бол Б.Дөлгөөн Узбекистаны Шаходат Жуллибаеватай, С.Батцэцэцэг Энэтхэгийн Дивья Какрантай, Н.Загардулам Тайваний Чан Хуй Цитэй хүрэл медалийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан