Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт докторын батламж гардлаа

Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт доктор болов

ХУВААЛЦАХЖИРГЭХ

Н.Амгалантуул

Н.АМГАЛАНТУУЛ

1 цагийн өмнө

Путин Хятадын Цинхуа их сургуулийн хүндэт доктор болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Хятадын Цинхуа их сургуулийн захирал Цьоу Ён түүнд хүндэт докторын батламжийг гардуулан өгчээ. В.Путин “Дэлхийн топ 10 сургуулийн нэг Цинхуа их сургуулийн хүндэт доктор болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн  байна. Энэхүү шийдвэрийг сургуулийн төгсөлтийн албан ёсны зөвлөлөөс хэлэлцэн шийдвэрлэсэн гэдгийг Цьоу Ён захирал дурдсан байна.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар бэлэг солилцжээ. Путин Ши Жиньпинд 1956 онд алдарт зураач Исаак Гринштэйны зурсан “Орос Хятадын хамтын ажиллагаа” зурагт хуудсыг бэлэглэсэн бол Ши Жиньпин хариуд нь эртний Хятадын хэв маягтай мөнгөн эдлэл бэлэглэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан