Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДЭРЭН” КЛУБИЙН 16, 19 НАСНЫ БАГУУД АВАРГЫН ЦОМОО ХАМГААЛЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 16 хүртэлх насны хөвгүүд, 19 хүртэлх насны залуучуудын улсын аваргаар “Дэрэн” клубийн багууд тодорлоо. “Дэрэн” клубийн энэ насны багууд 2018 онд УАШТ-ий алтан цомыг өргөж байсан бөгөөд аваргын цомоо хамгаалсан нь энэ юм.

16 хүртэлх насны мөнгөн “Би Си Эйч Лионс”, 19 хүртэлх насны мөнгөн медалийг “Хоромхон” клубийн залуус хүртлээ. Харин “СП Фалконс”-ын 16 хүртэлх нас, “ДМЮ” клуб 19 хүртэлх насанд хүрэл медалийг энгэртээ гялалзуулав.

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр шагналт байрын багуудад медаль, мөнгөн шагнал, батламжийг нь гардуулаад зогсохгүй уламжлал ёсоор шилдэг тоглогчдыг тодруулахад:

16 хүртэлх насны шилдгүүд:

Шилдэг хаалгач: О.Хантегин /Дэрэн/
Шилдэг хамгаалагч: Г.Дөлгөөн /Дэрэн/
Шилдэг хагас хамгаалагч: Е.Амарсанаа /Баруун-Од/
Шилдэг довтлогч: Ц.Мөнхболд /Дэрэн

19 хүртэлх насны шилдгүүд:

Шилдэг хаалгач: Б.Чингүн /ДМЮ/
Шилдэг хамгаалагч: О.Даваадэлгэр /Дэрэн/
Шилдэг хагас хамгаалагч: М.Нямдаваа /Дэрэн/
Шилдэг довтлогч: А.Мөнх-Оргил /ДМЮ/ нар тус тус шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан