Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МАЗАЛА” НЭГДҮГЭЭР ЛИГ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ ӨРСӨЛДӨӨНТЭЙГӨӨР ЭХЭЛЛЭЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн өндөр чансаатай тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог “Мазала” нэгдүгээр лигийн нээлтийн тойрог ням гарагаас мягмар гарагийн хооронд амжилттай явагдаж өнгөрлөө.

04-р сарын 28-нд эхэлсэн “Мазала” нэгдүгээр лиг “Ховд”, “Улаанбаатарын Мазаалайнууд”, “Соёмбын барсууд”, “Хан-Уул”, “Сумида”, “Төв Буганууд”, “Ховд Вестерн”, “Жипро”, “ДМЮ”, “Хүрээ хөвгүүд” гэсэн 10 багийн дунд 10-р сарын 06-ныг хүртэл үргэлжлэн явагдана. “Мазала” нэгдүгээр лигийн эхний тойргийн таван тоглолтоос Хан-Уул 2:2 Сумида, Мазаалайнууд 3:3 Соёмбын Барсууд, Төв Буганууд 1:1 Ховд Вестерн, Жипро 2:2 ДМЮ гэсэн дөрвөн тоглолт гоолтой тэнцээгээр өндөрлөж, тун өрсөлдөөнтэй өрнөх шинэ улирлын өнгийг тодорхойллоо.

Нэгдүгээр тойрогт “Ховд” баг “Хүрээ Хөвгүүд”-ийг 0:3-аар хожиж ганцаар гурван оноотой хүснэгтийг тэргүүлж эхлэв. Зөвхөн хоёр баг ирэх жил “Мазала” үндэсний дээд лигт дэвших эрх авч, хоёр баг дараа улиралд МХБХ-ны хоёрдугаар лиг рүү чансаа буурах тул энэ лигийн тоглолт бүр өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй.

Энэ сонирхолтой лигийн тоглолт бүрийг та бүхэн mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэхийн зэрэгцээ МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр сонирхох боломжтойг дуулгахад таатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан