Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АХБХ-НЫ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Азийн Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлийн футзалын дасгалжуулагчийн сургалт өнөөдөр МХБХ-ны байранд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн захирал Хатем Соуисси, футзалын хорооны дарга, зөвлөлийн гишүүн Б.Гансүх, Дэд Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Мөнхзул нар хүрэлцэн ирж, нийт оролцогчдод амжилт хүсэв.

АХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн футзалын дасгалжуулагчийн сургалт сүүлд 2016 онд болоход одоогийн сургалтыг удирдан явуулж буй АХБХ-ны сургагч багш Стивен Найт хүрэлцэн ирж байсан.

Энэ удаагийн сургалт 05-р сарын 06-наас 14-ний хооронд онол практик хосолсон хэлбэрээр явагдана. 2020 оноос МХБХ футзал, хөлбөмбөгийг салгах учраас уг их өөрчлөлтийн өмнө уг сургалт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан