Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
16 НАСНЫ ШИГШЭЭ БАГ АВСТРАЛИ, ВЬЕТНАМЫН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ ТОГЛОНО

Монголын өсвөрийн шигшээ баг 2020 оны Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны, зүүн бүсийн "H" хэсэгт тоглохоор боллоо. Сугалааны үйл ажиллагаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лумпурт болсон бөгөөд Монголын 16 насны шигшээ "H" хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөнө. Урьдчилсан шатны тэмцээн 09-р сарын 14-22-ны хооронд Вьетнам улсын нийслэл Ханой хотод болно.
Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Элит академи" нээлтээ хийж, 16 хүртэлх насны шигшээ багт тоглох боломжтой чадварлаг хөвгүүд бэлтгэлдээ гарлаа. Өөрөөр хэлбэл "Элит академи"-ийн суралцагчдаас сонгогдсон тоглогчид 16, 19 насны шигшээ багийн гол цөм болно.
0 Сэтгэгдэл




















