Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ" УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүүхэд багачуудад олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй билээ.

05 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн "Шавь" цогцолбор сургуулиас "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд "Спортын алдартан бидний бахархал уулзалт"-ыг зохион байгуулав.

Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ М.Нандинцэцэг, Баянзүрх дүүргийн "Нагано" олимпийн зөвлөлийн дарга Ч.Төмөрчөдөр, Спортын мастер, ОУ-ын шүүгч, Д.Хүдэрбаатар нар оролцож, хүүхэд багачуудтай спорт, олимпизмийн үзэл санаа, тамирчин хүний мөрдөх ёс журам, спортын тавцан дахь замналаасаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан