Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“U-23”-ЫН АЗИЙН АВАРГЫН СОНГОМОЛ БӨХИЙН МЕДАЛЬТНУУД КАЗАХСТАНД

Энэ жилийн гуравдугаар сард бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны анхдугаар Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон билээ. Сонгомол бөхийн 67 кг-ын жинд Ганхуягийн Ханбүргэд мөнгө, 55 кг-д Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медаль хүртсэн. “Алдар” спорт хороонд данстай манай хоёр тамирчин өнгөрсөн сард урд хөршид болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д зодоглож нэг нэг ялалт байгуулсан юм. Тэгвэл тэд өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматыд болсон олимпийн наадмын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Болат Турлыхановын нэрэмжит олон улсын тэмцээнд амжилттай оролцов. Манай хоёр тамирчин Казахстаны бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд зургадугаар сарын 11-12-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох Раатбек Санатбаевын нэрэмжит ОУТ-д оролцоод эх орондоо ирнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан