Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэ Яармаг” клубийн 10 жилийн ой болов

Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн “Шинэ Яармаг” клуб 10 жилийн ойгоо МХБХ-ны Шигшээ багийн бэлтгэлийн баазын ногоон талбайд тэмдэглэв.

“Шинэ Яармаг” клуб 10 жилийн ойн үйл ажиллагаанд клубийн удирдлага, багш, дасгалжуулагч, дэмжигчид, өсвөрийн 100 орчим тамирчид оролцож нөхөрсөг тоглолт хийн баяр хөөртэй нэг өдрийг өнгөрөөлөө. Мөн уг өдөр уг клубээс өсвөрийн 17 тамирчин хөлбөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин болж үнэмлэхээ гардаж авсан юм.

МХБХ-ноос “Шинэ Яармаг” клубийн ойд баяр хүргэж, сүүлийн жилүүдэд өсвөрийн тэмцээнүүд тэр дундаа охидын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаад нь талархал илэрхийлж, цаашид амжилтаа улам бататган Монголын хөлбөмбөгийн ирээдүйн оддыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсээд дурсгалын зүйл, “Молтен” брэндийн 5 бөмбөг гардуулав.

“Шинэ Яармаг” клубийн охидын баг нь УАШТ-нд тогтмол амжилттай оролцож, шагналт байруудад шалгардаг. Түүнчлэн уг клубээс төрөн гарсан хөлбөмбөгчид Монголын охидын шигшээ багт хүчин зүтгэж яваа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан