Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянхонгор аймгийн бүх сум эмнэлгийн тоног төхөөрөмжтэй боллоо
УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймгийн төвийн таван өрхийн эмнэлэгт тус бүрт нь эхо аппарат гардууллаа. Мөн тус аймгийн бүх сумдад 48-60  сая төгрөгийн өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж өгсөн юм. Ингэснээр сумын иргэд аймгийн төв рүү орох шаардлагагүй, сумандаа оношлуулаад эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.



Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн Х.Баттулга тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөсөө өгч байгаа аж. Нийтдээ Баянхонгор аймгийн 16 суманд нийт нэг тэрбум 900 саяын өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж өгчээ. ЭХО аппаратын хувьд тус бүр нь 8 сая 400 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эхо аппарат болон оношилгоо шинжилгээний эдгээр тоног төхөөрөмжүүдийн сумын эмнэлэгт ашигласнаар халдварт бус өвчнийг эрт илрүүлж эмчлэх боломжтой болж байгаа юм. Шээсний цусны биохимийн шинжилгээ хийх боломжтой боллоо. Баянхонгор аймгийн хэмжээнд нийт эмч сувилагчдын 30 хувь нь тоног төхөөрөмж дээрээ ажиллах сургалтанд хамрагджээ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан