Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Б.Сүхбаатар: Ирэх долоо хоногт журам бэлэн болж бүртгэл эхэлнэ

Төрөөс  “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх боломжийг иргэдэд олгож байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг  аймаг, нийслэлд шилжүүлсэн.  Нийслэлд энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар “Нийслэлийн орон сууцны корпораци”  ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

 -Түрээсийн орон сууц олгох журмыг Нийслэлээс гаргах уу, хуучин салбар яамнаас гаргасан журмаар олгох уу. Энэ тухайд  тодруулна уу?

-Шинээр ашиглалтад орж байгаа “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлэн өгөх Засгийн газрын шийдвэр гарсан.  “Нийслэлийн орон сууцны корпораци”  хорооллын тодорхой хувийг газар чөлөөлсөн иргэд болон агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын иргэдийг түрээсийн хөтөлбөрт түлхүү хамруулахаар зорьж байгаа. Салбарын яамнаас гарсан өмнөх журамд хатуу заалт ихтэй байсан тухай иргэдээс санал ирдэг. Мөн түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцнууд агаарын бохирдлыг бууруулахад чиглэхгүй байна хэмээн ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхийг оруулахгүй байна гэх зэргээр. Тиймээс зарим нэг заалтад өөрчлөлт оруулсан. Энэ долоо хоногт орон сууцыг шилжүүлж авах үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагаа явагдаж байх хооронд журмаа бэлэн болгож улмаар бүртгэх үйл ажиллагааг зарлана. Бүртгэлийг цахимаар явуулна. Одоогоор журам боловсруулж байгаа учраас бүртгэлийг зарлах боломжгүй.

-Цахим бүртгэлийн  талаар дэлгэрүүлнэ үү?

-Нийслэлийн цахим хуудсаар дамжуулан иргэдийн хүсэлтийг бүртгэх буюу аль болох нээлттэй зохион байгуулна. Өмнө нь энэ үйл ажиллагааг зохион байгуулахад энд тэндхийн дарга, эрх бүхий албан тушаалтан, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээс бичиг цаас барих, нөлөөлөх оролдлого гардаг байсан. Энэ удаад энэ хүмүүст квот олгох гэсэн асуудал байхгүй. Нээлттэй ил тод, цахим хэлбэрээр шилэн байдлаар явуулна. Ирэх долоо хоногт журам батлагдаж иргэдийг орон сууцанд хэрхэн хамруулах нь тодорхой болно. Иргэдийг аль болох хурдан хугацаанд наадмын өмнө оруулах зорилт тавьж байна. Журам тодорхой болонгуут хэрхэн бүртгүүлэх талаар олон нийтэд мэдээлнэ.

 Ц.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан