Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"МОНГОЛ-ХЯТАДЫН III ЭКСПО" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

“Монгол-Хятадын ЭСКПО” гурав дахь удаагийн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл ӨМӨЗО-ы Хөх Хот, Улаанцав, Тунглио хотод болно.  Хөх хот, Улаанцав хотод албан ёсны нээлтээ хийсэн энэхүү экспо нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.

Нээлтийн ажиллагаанд Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож буй бөгөөд Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байгаа аж.

Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэмээх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрджээ. Экспогийн арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Тодруулбал, төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК, УБТЗ ХНН, МИАТ ХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Мөн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож, Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж,  экспортлох боломжийг судлах нь. Тэдний 50 нь томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж юм.

2015, 2017 онд болсон ЭКСПО-гоор давхардсан тоогоор 700 орчим ААН нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. Энэ удаад Хөххот,  Улаанцав 2 хотноо болж байгаа тул энэ амжилтаа эвдэнэ гэсэн хүлээлттэй байна гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ.

Цаашид хоёр улсын хуралдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зэрэг манай Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү экспо арга хэмжээ чухал ач холбогдолтой.

Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан