Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМГЭНЭЛ

ЖАМАА ЖҮГДЭР

/1954-2019/

Бидний журмын нөхөр МоАХ-ны ахмад зүтгэлтэн Ж.Жүгдэр  нь 2019 оны 09-р сарын 08-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Ж.Жүгдэр нь 1954 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрж, 1962-1969 онд Нийслэлийн 30-р дунд сургуулийг төгсөж, 1980-1985 онд ХААДС-ийг Хөдөө аж ахуйн инженер механикч мэргэжлийг эзэмшсэн.

Улмаар 1985 оноо одоог хүртэл Биокомбинат төрийн өмчит үйлдвэрлэлийн газар сантехникийн инженер, ашиглалтын инженер, УСУГ-т тус тус ажиллаж байлаа.

Ж.Жүгдэрийн төр нийгэм, Ардчилсан хувьсгалд оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, МоАХ-ны дээд шагнал Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнол одон, Болор хүндэтгэлийн медаль, Ардчиллын ахмад зүтгэлтэн одон, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар тус тус шагнаж байв.

Ж.Жүгдэр нь өөрийн бүхий л ухамсарт амьдралаа Монгол Улсынхаа хөгжил дэвшил сайн сайхны төлөө зориулсан авъяаслаг инженер, 1989 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт тууштай оролцож, МоАХ-ны хөх тугийг бүтээхэд гар бие оролцож явсан Ардчиллын анхдагчдын нэг байсан юм.

Журмын нөхөр Ж.Жүгдэрийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч зан чанар бид бүгдийн сэтгэлд үүр хоногшин үлдэх болно.

Үр хүүхэд, хань ижил, ах дүү,  төрөл  нь саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх орныхоо газар шороондоо тайван нойрсох болтугай.

5 Сэтгэгдэл
Ум сайн амгалан болтугай
ЦЭНХЭР ПАРТИЗАН ЖУРМЫН АНДУУД МИНЬ ЦӨӨРСӨӨР... ҮЛДЭГСЭДЭД ГАШУУДАЛ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЖ ӨНГӨРСӨН АНДДАА БУРХАНЫ ОРОНД ОЧООРОЙ ГЭГЭЭН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ МОНГОЛ ТҮМНЭЭ ЭХ ОРНОО ГЭЖ ЭНЭ ТӨРӨЛДӨӨ ЗҮТГЭЖ ЯВСАН БОЛОХООР САЙН ТӨРЛИЙГ СААДГҮЙ ОЛЖ ТӨРӨХ БАЙХАА... УМ МА НИ БАД МИ ХУМ.
Ум маани бадни хум
Ум ма ни бад ми хум.
уул түшигтэй аав минь та эх дэлхийдээ тайван нойрсоорой. хайртай охин үр нь
Хамгийн их уншсан