Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлчдийн ээлжит хуралдаан болж, Ерөнхий хяналтын сонсгол болон нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, гарч буй хүндрэл бэрхшээл, тэр дундаа сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлыг холбогдох албаныхан, мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байдаг. Иймээс нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хуулиудын дагуу Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар тов төлөвлөжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Бид сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж байна. Нийслэлийн ИТХ-аас Ерөнхий хяналтын сонсголыг ч анх удаа зохион байгуулах гэж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд сонсголыг зохион байгуулах нь зүйтэй. Ингэхдээ мэргэжлийн байгууллага болон олон нийтийн оролцоог хангахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Тэргүүлэгч Б.Бямбадорж “Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг олон нийтэд сайн түгээх хэрэгтэй” гээд арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулахыг дэмжлээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар товлолоо. Улмаар Ерөнхий хяналтын сонсголыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар даргалуулахаар тогтов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан