Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Стивен Сигал Оросын баячуудтай хамт Монголд иржээ

Холливудын тулаант киноны гол дүрүүдийг залуу насандаа эзэгнэгчдийн нэг гэдгээр нь Стивен Сигал хэмээх нэрийг дэлхий нийтээрээ андахгүй. Тэрээр буддын шашинтай, монгол гэргийтэй гээд монголчуудтай салшгүй холбоотой болсон нэгэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Стивен Сигал Монголд гэргий Эрдэнэтуяа хүү Кунзанга нарын хамт ирээд байгаа. Мөн түүнтэй хамт Оросын тэргүүлэх баян эрс ирсэн гэх мэдээ дуулдав. Харин Холливудын од Монголд ирээд ходоод гэдэс нь жаахан хямарч, бие нь тавгүйтсэн сурагтай. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Орост тухлан Ерөнхийлөгч В.Путины хүндэт зочин нь байв. Орост ирсэн зорилгоо өөрийн найзуудтай уулзах мөн Оросын дүрэмгүй барилдаан буюу бидний нэрлэдгээр нохой зодооны аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гэжээ.
Оросын хэвлэлүүд түүнийг дөрвөн жилийн турш чандлан нууцалж байсан дөрөвдэх гэргий Б.Эрдэнэтуяа түүний хүүгийн хамт ирлээ хэмээн онцлон бичиж. Орост ирсэн өдрөө тэрээр Москва голоор бүхэл оройжин зугаацсан ба гурван сайхан бүсгүй зугаалгын туршид Сигал болон түүний нөхөдтэй хамт байсан гэдгийг папарациуд олзлоод амжив. Гэвч Сигал үдэш хүү гэргий хоёрынхоо хамт буусан Ритц Карлтон зочид буудалдаа тухлахаар буцсан гэв.

Москвагаар зугаалсныхаа маргааш Сигал Сочи руу явжээ. Тэнд Оросын анхны дүрэмгүй зодооны аварга шалгаруулах тэмцээн болж байгаа учраас зочноор оролцох урилгатай байсан аж. Сочид мөн Лондонгийн олимпын баатрууд болох Оросын жүдогийн багийнхан бэлтгэл хийж тэдэнд өөрийн биеэр талархал дэвшүүлэхээр очсон Ерөнхийлөгч Путин Сигалын угтан авч хамт өөрийн жүдочдын татамид нь очиж талархал дэвшүүлсэн аж.

0 Сэтгэгдэл
Zochin
MGL d irsen yavj bna le sh de
2012.08.19