Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Харанга”-ын Чукагийн отгон шавь нь М.Маргад-Эрдэнэ
Хэнтий аймгаас “New star” наадмыг зорин ирж гран при шагналын эзэн болж байсан авьяаслаг хүү бол М.Маргад-Эрдэнэ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан залуу дуучин маань саяхнаас шинэ цомог гаргах ажилдаа оржээ. Тэрээр СУИС-д сурч байгаа бөгөөд хамгийн сүүлд “Anemone” хамтлагийн охидтой хамтран “Бэхэн цэнхэр өдрүүд”-ийг дуулсан билээ. Энэ нь зүгээр ч нэг хамтарсан бүтээл байгаагүй гэнэ. Учир нь “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат охидын хамтлагаас гадна залуу дуучин М.Маргад-Эрдэнийн продюсерээр ажиллаж байгаа аж. Тиймээс ч эдгээр уран бүтээлчийн цомгийн ажил “Up music” продакшн дээр зэрэг явагдаж буй юм билээ. Тэгэхээр “Anemone”-ийнхны дараа М.Маргад-эрдэнийн цомгийг гаргахаар төлөвлөжээ. Тун удахгүй түүний шинэ цомог худалдаанд гарч, уянгын өнгө аястай, хайрын дуунууд нь фэнүүдийнх нь хүртээл болох нь.
0 Сэтгэгдэл
























