Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Амарсайхан:Хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь стандарт

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд,  дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Өнөөдөр бүтээн байгуулалтууд өрнөж, мэдээлэл технологийн дэвшил бидний амьдралд нэвтэрсэн боловч иргэдийн амьдрах орчин,  агаар, ус, хөрсний бохирдол, хот тохижилт ногоон байгууламж, хог хаягдал, гудамж талбайн эвдрэл гэмтэл, ногоон байгууламжийн хомсдол, үер усны эрсдэл зэрэг маш олон асуудал бидний дунд хэвийн  үзэгдэл мэт бугшсаар байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа ч хүн амьдрахад таатай орчныг төдийлөн бий болгож чадахгүй байна. Хотын гудамжинд, орон сууцны хороолол дотор мөрдүүлвэл зохих стандарт, норм, дүрмийг зөрчсөн олон тохиолдол нийтлэг үзэгдэл болжээ. Тиймээс Улаанбаатар хотыг стандартгүй, хяналтгүй, хайхрамжгүй буруу жишгээр хөгжүүлж хэвшсэн байдлыг нэн даруй таслан зогсоож, шинэ бодлого өндөр хариуцлага, ухамсарыг төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, иргэд олон нийтийн дунд төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь стандарт юм” гэв. 

Энэхүү зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх тухай санал солилцож, салбарын удирдлага, албан тушаалтнууд илтгэл тавьж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.

Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж. Зөвлөгөөнийг нийслэлийн ЗДТГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байна.

 

1 Сэтгэгдэл
Энэ нийтийн тээвэр гэж нэг юмаа янзлаач Хотын даргаа,Өглөө ажилдаа ирж чадахаа байлаа,орой гэртээ харьж чадахаа байлаа.Өглөө эхний автобусаа ядаж 6 цаг 20 минутад хөдөлгөөч,Эхнийх нь 6,45-д дэндүү орой эхэлж бна ш дээ.
Хамгийн их уншсан