Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
КАЗАХСТАН 2020 ОНД ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ОРЛОГОО 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ


Казахстан улс 2020 оноос транзит тээврийн орлогыг таван тэрбум ам.доллар хүргэхээр төлөвлөж байна. Одоогоор дамжин өнгөрөх тээврийн төлбөрөөс жилд гурван тэрбум ам.долларын орлого бүрдүүлж байгаа төмөр зам нь БНХАУ-аас Европын зах зээлд бүтээгдэхүүн хүргэх хамгийн дөт замд тооцогдож байна.

Ачаа тээврийн галт тэрэг 10 мянган км замыг 13-15 хоногт туулж Европт хүрдэг. Энэ замдаа ОХУ-д зогсолт хийж тус улсын зах зээлд БНХАУ-ын бүтээгдэхүүнийг хүргэдэг. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европт хүргэх үүрэг гүйцэтгэж байна. Үүнтэй харьцуулахад Транс-Сибирийн төмөр замаар тээвэрлэлт хийхэд 18-20 өдөр шаардаж байгаа аж. Харин далайн тээвэр зардал багатай ч 30-60 хоног хүлээх шаардлага үүсгэдэг байна. БНХАУ-аас Европыг чиглэсэн чингэлэг дүүргэлт сайн байгаа ч буцах чиглэлийн ачааны дүүргэлт хангалтгүй байгаа аж.

Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Казахстан сүүлийн 10 жилд 30 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний дүнд 2.5 мянган км төмөр зам, 6000 гаруй км автозам байгуулжээ. Үүний зэрэгцээ Каспийн тэнгисийн боомтын хүчин чадлыг 26 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн байна.

Энэ хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн чухал төслүүдийн нэг нь БНХАУ-ын хилтэй залгасан "Хоргос" гарцыг байгуулжээ. БНХАУ нь баруун Европын стандартын дагуу нарийн царигаар төмөр замын тээвэр хийдэг. Харин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Казахстан өргөн царигт суурилсан системтэй тул "Хоргос"-ын хилийн гарцад ачааг шилжүүлэх ажиллагааг төвлөрүүлжээ. Хүнд даацын өргөгч машинаар чингэлгийг өргөж зэргэлдээх галт тэрэгний чиргүүлд суурилуулах ажиллагааг хагас автоматжуулснаар зардал хэмнэдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан