Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Филлис Диллер нас нөгчлөө
Инээдмийн киноны од Филлис Диллер өнөө өглөө нас барсан талаар TMZ сайтад мэдээлжээ.Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ Лос-Анжелос дахь гэртээ унтаж байхдаа 95 насандаа өөд болжээ.
Диллер ууц нуруу болон гартаа бэртэл аваад байсан ч энэ нь түүний үхэлд холбоогүй бололтой. 1999 оноос түүний зүрх өвдөж улам хүндэрсээр тэрээр зүрхний аппарат зүүдэг болсон байна . Филлисийн жүжигчин болох карьер нь 1952 оноос эхэлсэн бөгөөд 1960 онд Бобын телевизийн нэвтрүүлэгт оролцсоноор алдарт хүрэх карьер нь эхэлсэн юм. Түүнээс хойш 10 жилийн дараа Филлис Диллер шоугаа хийх болсон бөгөөд шоунд нь дэлхийн олон одод уригдан оролцдог байжээ. Тэрээр маш их омогтой уур уцаартай хүн байснаас гадна чанга чанга инээх дуртай хүн байжээ. Мөн тэрээр эмэгтэй хүн бүрийн зургаа тавиулахыг хүсдэг Playboy сэтгүүлд зургаа авахуулж байсан ч тэр зураг нь хэвлэгдээгүй гэнэ. Зургийг хэвлээгүйд Филлис маш их уурлаж байсан гэдэг. Түүнийг эмэгтэй инээдмийн жүжигчдээс бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэж нэрлэдэг.
Инээдмийн киноны од Филлис Диллер өнөө өглөө нас барсан талаар TMZ сайтад мэдээлжээ.Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ Лос-Анжелос дахь гэртээ унтаж байхдаа 95 насандаа өөд болжээ. Диллер ууц нуруу болон гартаа бэртэл аваад байсан ч энэ нь түүний үхэлд холбоогүй бололтой. 1999 оноос түүний зүрх өвдөж улам хүндэрсээр тэрээр зүрхний аппарат зүүдэг болсон байна . Филлисийн жүжигчин болох карьер нь 1952 оноос эхэлсэн бөгөөд 1960 онд Бобын телевизийн нэвтрүүлэгт оролцсоноор алдарт хүрэх карьер нь эхэлсэн юм. Түүнээс хойш 10 жилийн дараа Филлис Диллер шоугаа хийх болсон бөгөөд шоунд нь дэлхийн олон одод уригдан оролцдог байжээ. Тэрээр маш их омогтой уур уцаартай хүн байснаас гадна чанга чанга инээх дуртай хүн байжээ. Мөн тэрээр эмэгтэй хүн бүрийн зургаа тавиулахыг хүсдэг Playboy сэтгүүлд зургаа авахуулж байсан ч тэр зураг нь хэвлэгдээгүй гэнэ. Зургийг хэвлээгүйд Филлис маш их уурлаж байсан гэдэг. Түүнийг эмэгтэй инээдмийн жүжигчдээс бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэж нэрлэдэг.
0 Сэтгэгдэл
























