Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эзэн нь тодорхойгүй хүнээс цаасан хайрцагтай бэлэн мөнгө Япон санд иржээ

Эзэн нь тодорхойгүй хүнээс цаасан хайрцагтай бэлэн мөнгө Япон санд /The Nippon Foundation/ иржээ. Хайрцаганд 124 сая 111 мянган иэн (1 сая ам доллар) байсан байна.

Уг мөнгийг дугтуйлж, цаасан хайрцганд чигжиж хийсэн байдалтай хүлээн авчээ. Бэлэн мөнгийг тус сангийн дөрвөн ажилтан 2 цаг тоолжээ. Мөнгө илгээгч хэн болох нь тодорхойгүй. Хайрцганд бичсэн хаяг дээр мөнгө илгээгч оршин суудаггүйг тогтоосон гэх.

Хайрцагтай мөнгө дотор “Япон санд. Гамшигийн сэргээн босголтыг дэмжих тусламжийн мөнгө болгож хэрэглээрэй” гэсэн зурвас хавчуулсан байна. Бичгийн хэлбэрээс харахад мөнгө илгээгч нь өндөр настай хүн байх магадлалтай гэж Япон сангийн ажилтан үзэж байна.

Сэтгэлээ шингээж илгээсэн дээрх мөнгийг гамшгаас сэргээх үйлст зориулах болно гэж Япон сан мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан