Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ажлаасаа халагдсан гэрэл зурагчин даргаа АТГ-т өгчээ
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Тэднийг байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” хэмээлээ.
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Тэднийг байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” хэмээлээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























