Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 2019 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

1.НХУ-ЫН СЕКТОР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын баруун бүсийн ажиглалтын бус бүсийн процедур удирдлагын Алтай сектороор дамжин өнгөрөх нислэгийн эрчимжилт 2018 оны 01 – 05 дугаар сарын гүйцэтгэлээр 6948 нислэг байсан бол 2019 оны 01 – 05 дугаар сарын нислэгтэй харьцуулахад 10172 болж Алтай секторын нислэг нийт 46.4%-иар өссөн.

Иймд ИНЕГ-ын даргын 2019 оны А/510 тушаалын дагуу Монгол Улсын дээд агаарын зайн бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын Алтай секторын ачааллыг бууруулах, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Алтай секторын хариуцлагын бүсийг хоёр хувааж, хуучин мөрдөгдөж байсан 5 секторыг 6 сектор болгон ажиллах давтамжийг 1-ээр нэмэгдүүлсэн. Ингэснээр өсөн нэмэгдэж буй нислэгийн эрчимжилт, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг жигд хуваарилснаар нислэгийн аюулгүй ажиллагаа, дэс дараалалтай, түр шуурхай байдал хангагдсан.

2. УЛААНБААТАР – ГОВЬ-АЛТАЙ – УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН H6 АГААРЫН ЗАМЫН ӨНДРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД НИСЛЭГИЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЛЭЭ

Дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтээр Улаанбаатар – Говь-Алтай – Улаанбаатар чиглэлийн H6 агаарын замын дээд өндөр 7350м

байсныг 14600м болгосон. Ингэснээр тус чиглэлд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүд нам өндрийн нислэгээс шалтгаалсан сэгсрэлтэд орохоос зайлсхийх, түлш зарцуулалтыг багасгах төдийгүй агаарын хөлгийн өндөр авах боломжийг тус тус бүрдүүлсэн.

3. УВС – NIGOR – УВС ЧИГЛЭЛИЙН B330 АГААРЫН ЗАМЫН ДООД ӨНДӨР 7350М БАЙСНЫГ 4150М БОЛГОН ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтээр Монгол Улсын баруун бүсийн агаарын замын илтгэх цэг болох ALTAN цэгээс NIGOR чиглэлийн B330 агаарын замын доод өндөр 7350м-г 4150м болсон. Ингэснээр МУ-ын Увс аймгаас ОХУ-руу нислэг үйлдэхэд шаардлагатай нислэгийн доод өндөр нээгдсэн төдийгүй тогтмол хэвийн хурдаар өндөр авах, алдах, түлш хэмнэх зэрэг ач холбогдолтой.

 4. МОНГОЛ УЛСЫН ХЯНАЛТТАЙ БОЛОН ХЯНАЛТГҮЙ АГААРЫН ЗАЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

ИНД-71 “Агаарын зайг ангилах болон тогтоох”-ийн дагуу Монгол Улсын агаарын зайн ангилалд дүн шинжилгээ хийж нисэх буудлуудын хяналттай болон хяналтгүй агаарын зайн ангиллыг шинэчлэн боловсруулж хяналттай агаарын зайгаар тогтоосноос бусад G ангиллын агаарын зайд байрлах нисэх буудлуудын аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээний хариуцлагын бүсийн хэвтээ хязгаар 80км байсныг 30км болгон шинэчлэн тогтоосон.

Хяналттай агаарын зайн тоо, хэмжээг 7C, 5D, 7G байсныг 2С, 8D, 15G болгон шинэчлэн тогтоож, багасгаснаар ерөнхий зориулалтын нислэгийг дэмжих, нислэгийн хөдөлгөөний удирдлагын хариуцлагын бүсийн давхардал зэргийг арилгасан. Мөн дээрх ажлын хүрээнд УБ хотын ОУШНБ-ын үйл ажиллагааг ашиглалтад оруулахтай холбогдуулан тус нисэх буудлын агаарын зайн хэвтээ болон босоо хязгаарыг шинэчлэн тогтоосон бөгөөд ингэснээр тус нисэх буудалд шилжин ажиллахын өмнөх агаарын зайн зохион байгуулалтын бэлтгэл ажлын бэлэн байдлыг хангасан.

                                                                                           ХУУЧИН

                                                                     ШИНЭ

5 ТҮР АГААРЫН ХААЛГА НЭЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАСАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2019 оны 21 дүгээр захирамжийн дагуу Торгоны зам олон улсын авто ралли 2019 оны 7 дугаар сард зохион байгуулагдах үеэр тус үйл ажиллагаанд агаараас хяналт тавих, түргэн тусламжийн үйл ажиллагаа явуулах, баримтжуулах нислэгүүдэд Гашуунсухайт боомтын районд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр тушаалаар Монгол Улсын хилийн бүсэд тогтоогдсон газар зүйн байршилд түр агаарын хаалга нээсэн.

  6. ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ШАЛГАВ

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхлүүлэхтэй холбогдуулан ИНЕГ-ын даргын 2019 оны “УБХОУШНБ-ын болон агаарын навигацийн үйлчилгээний өгөгдлүүдийг зарлан мэдээлэх, ашиглах тухай” А/498 дугаар тушаал гарсан. Ингэснээр УБХОУШНБ-д нислэг хүлээн авч бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгасан ач холбогдолтой.

  7. АГААРЫН ХӨЛГИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ НИСЛЭГИЙН ҮЕ ШАТУУДАД ТООЦООЛОХ СУДАЛГАА ХИЙВ

Дэлхий нийтийн өмнө тулгарч буй байгаль орчны хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний хөгжлийн явцад 20 дугаар зуунаас эхлэн эрчимтэй явагдаж улмаар аж үйлдвэржилт, эрчим хүч, дотоод шаталтат хөдөлгүүрт тээвэр, бүх төрлийн зориулалттай хөргүүр зэргээс шалтгаалан агаар дахь нүүрс хүчлийн хий (carbon dioxide) буюу CO2-ын ялгаруулалт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээр хүлэмжийн хийн үзэгдэл (greenhouse effect) гэж анх шинжлэх ухаанд бүртгэгдсэн байдаг.

 Энэхүү хүлэмжийн хийн үзэгдэл нь нарнаас дэлхийд ирээд буцаж ойн сансарт хаягддаг байсан нарны туяаны тодорхой хувийг эх дэлхийд нь барьж үлдээх замаар дэлхийн агаар мандлыг зохиомол халалтад оруулж буй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл явагдсанаар дэлхийн уур амьсгал жилээс жилд өөрчлөгдөж нэг жилд бүс нутгуудад харилцан адилгүй агаарын температур 0,2°-2°-аар нэмэгдэж байгааг эрдэмтэд судалгаагаар нотлоод байна. 

Уур амьсгалын өөрчлөлт явагдсанаар хойд мөсөн далайн мөс хайлах, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасах, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, ган, зуд, үер, түймэр гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэн бүс нутгуудад харилцан адилгүй нөлөө үзүүлж хүн төрөлхтний эрүүл, аюулгүй оршин тогтноход сөргөөр нөлөөлж байна.

Иймээс 2016 онд Нэгдсэн үндэсний байгууллага(UN), түүний гишүүн 196 орон болон түүний харьяа байгууллаг

Парисын хэлэлцээр нь тухайн улс орон, байгууллагууд нь өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд чиглэл тус бүрдээ уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийн нэгдэл болох нүүрс хүчлийн хий(CO2)-г ялгаруулж байгаа эх үүсвэрүүдийг тодорхойлох тэдгээрийн тоог бууруулах, дэвшилтэт технологиор сайжруулах, уламжлалт үйл ажиллагаанаас ялгарч байгаа нүүрс хүчлийн хий(CO2)-н ялгаралтыг бууруулах зорилготой юм.ууд Дэлхийн банк(World bank), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(WHO), Дэлхийн хүс, хөдөө аж ахуйн байгууллага(FAO), Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO) зэрэг олон улсын томоохон байгууллагууд нэгдэн Парисын хэлэлцээрийг 2016 онд  байгуулсан.

Иймд 2018 оны хэмжээнд “Чингис хаан” ОУНБ орчимд агаарын хөлгөөс ялгарсан CO2-ын хэмжээг тодорхойлохдоо 2018 онд тус нисэх буудалд үйлдэгдсэн олон улсын хөөрч, буух нийт нислэг буюу 8364 нислэгийг агаарын хөлгийн 27 маяг тус бүрээр шилжүүлэн ICAO-ын “CERT” програм хангамжид оруулж тооцоолсон.

Энэхүү тооцооллыг хийхдээ агаарын хөлөг аэродромоос нисэн гарах, аэродромд буулт үйлдэх нислэгийн үйл явцыг хамгийн бага буюу 10 минутаар тооцсон бөгөөд олон улсын нийт 8364 хөөрөлт, буултын нислэг нь  21468 тонн CO2 аэродром орчимд ялгаруулсан болохыг тодорхойллоо.

 8. НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТЫГ ХИЙЖ, НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ, ҮР АШИГТАЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАВ

Монгол улсын хэмжээнд 36 нислэгийн журам нислэгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бөгөөд 2019 онд 5 нисэх буудлын 18 нисэх ирэх, нисэн гарах нислэгийн журам боловсруулсан.

Ингэснээр нисэн ирэх, нисэн гарах агаарын хөлгүүд газар зүйн болон бусад саадыг тойрон гарах, хэрэглэлээр нарийвчлалтай ойртолт үйлдэх, хөөрөхөд чухал ач холбогдолтой төдийгүй нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулахад чухал ач холбогдолтой.

 9. ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ 3 УЛСЫН НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

CMRACG буюу Монгол Улс, Оросын Холбооны Улс болон Бүгд найрамдах хятад ард улсын нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн анхдугаар хурал 2019 оны 3 дугаар сард БНХАУ-д зохион байгуулагдсан. Тус хурлаар нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх санамж бичиг болон мэдээлэл солилцох техникийн тодорхойлолтын төслийг боловсруулсан.

Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар өсөн нэмэгдэж буй нислэгийн урсгалыг оновчтой төлөвлөх, хуваарилах, хамтын шийдвэр гаргах чухал ач холбогдолтой.

 10. ӨНГӨРӨЛТИЙН НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛСЭН

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдаж манай улсаас тус ажлын хэсгийн гишүүн улсаар ажилласан бөгөөд тус хурлаар Монгол Улсад агаарын навигацийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж, хэлэлцүүлж нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хамтран зохион байгуулсан.

 11. ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БҮТЦИЙГ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАВ

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан “GANP”, “ASBU”, “ATM seamless plan” бодлого, төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх бүсийн ажлын хэсэг (APANPIRG) нь анх 1991 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр үе шаттай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

МУ-ын иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хийгдэх ажлуудыг судлах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөлт, хэрэгжилтийг хангаж, аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлагаар Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING)-ийг байгуулан анхдугаар хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 12-нд ИНЕГ-ын харьяа 7 алба, салбар болон төрийн бус 3 байгууллага, 35 төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулсан. Мөн 2019 онд 3 ажлын хэсэг, 13 ажлын баг 16 удаагийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж 100 гаруй бодлого, төлөвлөлтийн асуудал хэлэлцсэнээс 11 асуудлыг MANPING-ийн 2 дугаар хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан бодлого, төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлэх, хамтын шийдвэр гаргах, харилцан мэдээлэл солилцоход чухал холбогдолтой ажил боллоо.

 12. ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ААС МОНГОЛ УЛСЫН НИСЛЭГИЙН БАГАСГАСАН БОСОО ЗАЙЧЛАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГ ХАНГАЛТТАЙ ТҮВШИНД ҮНЭЛЛЭЭ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан