Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Ойлгоё хүндлэе-Гэр бүлийнхээ төлөө” аянд ИНЕГ нэгдэв

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан дор “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Өнөө жил ”Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор тэмдэглэж буй хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх тус аянд ИНЕГ түүний харьяа алба, салбарууд нэгдэн тус аяны санал санаачлагыг дэмжин оролцож байна.

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, “хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг байна. Манай улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачлагаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Жендерийн үндэсний хороо 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг хамруулан тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан