Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАР ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцож мэдээлэл өглөө. 

Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна. 

2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 09-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 2050 хүн холбогдсон бол Мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28’152 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 63’512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Мэдээллийн төвийн сошиал суваг болох “1072 Хувьцаа мэдээллийн төв” нэртэй Facebook хуудсыг давхардсан тоогоор 10 мянга орчим хүн үзэж, мэдээлэл авсан байна.

Facebook буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг цацаж байна. “1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна” гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд олон нийтэд санаатай ташаа мэдээлэл түгээсэн хэлбэр бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг.

1072 хувьцааг Дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй бөгөөд зарим пэйж, группууд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна.

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан