Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Япон эмч нар 800 хүүхдэд уруул, тагнайн мэс засал хийжээ


УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Японы “Айчи-гакүин” их сургуулийн салбар болох Шүдний сургуулийн амны хөндий болон эрүү нүүрний мэс заслын эмч, багш нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр олон улсын Сэтэрхий уруул, тагнайн сангийн дарга, Японы Сэтэрхий уруул, тагнайн сангийн захирал Нагато Нацүмэ “Бид өчигдөр /уржигдар/ Ховд аймгаас ирлээ. Баруун бүсийн оношилгооны төвийнх нь хувьд тус аймгийн эмнэлэгт 200 мянган ам.долларын тоног төхөөрөмж суурилуулж, Хэл ярианы гажиг заслын кабинет байгуулан, энэ чиглэлээр үзлэг, эмчилгээ хийх шинэ тасаг нээлээ. Энэхүү хандивын тоног төхөөрөмжийн нэг болох унтуулгын аппарат л гэхэд түргэн тусламжийн машинд шууд аваад явж болохоор, мөн мэс заслын аппарат нь зөвхөн эрүү нүүрний мэс ажилбар хийхэд зориулагдсан нарийн төхөөрөмж юм. Ховдын бүсийн оношилгооны төвд байгуулсан шинэ тасаг бол энэ чиглэлээр бидний байгуулсан гурав дахь салбар” хэмээжээ.
УИХ-ын дарга З.Энхболд япон эмч нарт талархлаа илэрхийлээд “Энэ салбар манайд шинээр хөгжиж эхэлж байгаад баяртай байна. Нэгэнт сурч боловсорсон эмч нар нь байхад цалин хөлсийг олгох нь зүйн хэрэг. Энэ талаар Эрүүл мэндийн яаманд үүрэг, чиглэл өгье. Хөгжил даган орж ирж байгаа энэ олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, ядаж л шүдээ зөв угаахыг ухуулан сурталчлах ажил манайд их дутагдалтай байгаа” гэсэн байна.
Япон эмч, багш нар 16 жилийн турш манай улсын бүх аймгаар явж тандалт судалгаа хийж,  эрүү нүүрний гажиг, уруул тагнайн мэс заслын чиглэлээр эмч нарыг сургаж боловсруулжээ.  Мөн 4500 өвчтөнд шүдний эмчилгээ, 800 хүүхдэд үнэ төлбөргүйгээр уруул, тагнайн мэс засал хийсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан