Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УЛААНБААТАР-НАРИТА ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ НИСЛЭГ 13:05-Д ХӨӨРНӨ

Япон Улс 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн зарим улс орны иргэдийн тус улс руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдэх байсан Токио хотын чиглэлийн тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Тус нислэг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13:05 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Токио хотын чиглэлд хөөрч, Нарита олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 19:00-д газардана.

Буцах нислэг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 08:30 цагт Улаанбаатар хотын чиглэлд хөөрч Чингис Хаан олон улсын нисэх буудалд 13:05 цагт газардахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан