Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ДЭМБ-ын захирал Монголд айлчилна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийн газрын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлал болон ирэх есдүгээр сард болох ДЭМБ-ын Ази Номхон Далайн баруун эргийн бүсийн чуулганы бэлтгэл ажлын тухай, ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцсон байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний манай улсад хийх айлчлал нь эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлагууд болон тус сангийн ажилтнуудын нийгэмлэг НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж байсан Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд гүн талархлаа илэрхийлж, тус сангийн Бүсийн Ерөнхий захирал нь энэ мэдээг дуулаад баяр хүргэж, ажлын амжилт хүссэнийг уламжлав.
Энэ уулзалтаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газарт хандан эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын тусламжийн эрсдлийн үнэлгээг хурдавчилсан аргаар хийж, гарч болох эрсдлээс сэргийлэх стратегийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ. Уулзалтын үр дүнд энэ асуудлаар талуудын оролцоотой дугуй ширээний ярилцлагыг ойрын өдрүүдэд зохион байгууллахаар тогтов.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийн газрын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлал болон ирэх есдүгээр сард болох ДЭМБ-ын Ази Номхон Далайн баруун эргийн бүсийн чуулганы бэлтгэл ажлын тухай, ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцсон байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний манай улсад хийх айлчлал нь эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлагууд болон тус сангийн ажилтнуудын нийгэмлэг НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж байсан Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд гүн талархлаа илэрхийлж, тус сангийн Бүсийн Ерөнхий захирал нь энэ мэдээг дуулаад баяр хүргэж, ажлын амжилт хүссэнийг уламжлав.
Энэ уулзалтаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газарт хандан эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын тусламжийн эрсдлийн үнэлгээг хурдавчилсан аргаар хийж, гарч болох эрсдлээс сэргийлэх стратегийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ. Уулзалтын үр дүнд энэ асуудлаар талуудын оролцоотой дугуй ширээний ярилцлагыг ойрын өдрүүдэд зохион байгууллахаар тогтов.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























