Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
15 орны цэргийн 1000 гаруй албан хаагч “Хааны эрэлд-2012”-т оролцлоо
Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Энэ арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-ын Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн Рей Мэйбос, Батлан хамгаалахын атташе нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцсон юм.
“Хааны эрэлд 2012” цэргийн сургуульд гадаадын 15 орны цэргийн 1000 гаруй алба хаагч бэлтгэл хийсэн бол БНХАУ, ОХУ, Казахстаны зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцжээ. Их Британи, БНЭУ, БНСУ, Япон, Канад, Австрали, ХБНГУ, Франц, Сингапур зэрэг 12 орны цэргийн алба хаагч штабын болон хээрийн сургалт дадлага, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилга, инженерийн туршлага солилцсон байна. Түүнчлэн энхийг дэмжих цэргийн бэлтгэл сургуулийн хүрээнд гадаадын цэргийн эмч нар манай улсын 500 гаруй иргэнд эрүүл мэндийн үзлэг хийжээ.
“Хааны эрэлд-2012” хамтарсан цэргийн сургууль 10 хоног үргэлжилж, 11 дэх өдрөө хаалтаа хийсэн нь энэ.

0 Сэтгэгдэл