Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Алдарт дээрэмчдийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулна

Чикагогийн мафийн толгойлогч байсан зартай дээрэмчин Аль Капонег байцаасан протокол болон бусад алдартай дээрэмчдийн эдлэж хэрэглэж байсан зүйлсийг Америкийн “PRAuction” дуудлага худалдаанд оруулах гэж байна.
1925 онд Жон Торрио гэгч гангстерийн аллагын хэргээр Ал Капонегоос гэрчийн мэдүүлэг авч байсан 50 протокол нэгдүгээрт тавигдаж байгаа аж. Энэ протоколын дөрвөн нүүрэн дээр алдартай гангстер эр өөрийн гараар Alphonse Capone гэж гарын үсгээ зурсан байгаа аж. Энэ протоколыг 100 мянган ам.доллараар зарна гэж төлөвлөөд байгаа аж.
Америкийн хамгийн алдартай дээрэрчин хос болох Бонни ба Клайд хоёрын хэрэглэж байсан Колт загварын хоёр гар буу тус бүрийг 200 мянган доллараас эхлэн дуудах аж. Үүнээс гадна Боннигийн торгон оймс, косметикээ хийдэг байсан сав, Клайдын халааснаас авсан мөнгөн зоос, халаасны цагийг нь мөн дуудлага худалдаагаар оруулна.
Америкт ер нь байсхийгээд л 20 дугаар зууны эхний хагас амьдарч байсан зартай дээрэмчдийн эд зүйл, амьдарч байсан байр савыг дуудлага худалдаанд оруулдаг. Жишээлэхэд, энэ сард Аль Капонегийн унадаг байсан “Кадиллак” загварын хуягласан машиныг 215 мянган ам.доллараар зарж байсан.

0 Сэтгэгдэл
ee
edgeeriig yzmer bolgood muzeid tawbal deer baisan ym daa
2012.10.24