Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ УОК-т ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан.
Өнөөдөр энэхүү уралдааны шилдэгээр шалгарсан бүтээлүүд болон сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат хүлээлгэн өглөө.
Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар график дизайнер Д.Алтантулгын “Сонор сэрэмжээ бүү алдаарай”, хоёрдугаар байрт график дизайнер, зураач П.Алтансүхийн “Тэнгэрийн нүд”, гуравдугаар байрт график дизайнер Б.Энхтунгалагийн “Гэр гэртээ”, тусгай байрт график дизайнер гэр зурагчин Б.Чадраабалын “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээл тус тус шилдгээр шалгарлаа.

Шилдэгээр шалгарсан бүтээлүүдийн талаар танилцуулбал,
I-Р БАЙР. "СОНОР СЭРЭМЖЭЭ БҮҮ АЛДААРАЙ" БҮТЭЭЛ
Улаан хар өнгийн дэвсгэр суурь өнгө /түүн дотор харагдах Covid 19 бүдэг дүрслэл/ дээр АНХААРЛЫН ТЭМДЭГ, мөн түүн дотор байрлах уламжлалт аж ахуй, хөх тэнгэр зэрэг нь анхааралтай байж маск аа тогтмол зүүж байвал дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас сэргийлж эх орондоо амар тайван амьдрах боломжтойг сануулж буй дизайн юм.
АНХААРЛЫН ТЭМДЭГ МАСКТАЙ ХҮНИЙ ДҮРС ГЛОБУС нь Корона вирус дэлхий нийтийн аюулт цар тахал болж буйг илтгэх бөгөөд зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтээр сэрэмжлэх учиртай гэсэн санаа УЛААН ХАР ӨНГИЙН суурь болон Ковид-19 хөвж буй дүрслэл - Аюул хажууд буй тул анхаарал болгоомжтой байхыг илтгэж буй санааг гаргасан.
II-Р БАЙР. “ТЭНГЭРИЙН НҮД” БҮТЭЭЛ
Хаадын хаад, Их Чингис хаан олон зууны тэртээ хязгааргүй огторгуйд (нэгэн) тэнгэр болон заларсан тул тэр одоогоор өөрсдийн хүмүүсээ өөрийн биеэр хамгаалж чадахгүй байгаа. Гэсэн хэдий ч түүний мөнхөд орших сүнсний ач ивээл Хөх Монголчуудыг Корона вирус цар тахлаас хамгаалсаар байна.
III-Р БАЙР. “ГЭР ГЭРТЭЭ” БҮТЭЭЛ

Коронавирус ( Covid-19) - ээс сэргийлэх хамгийн зөв арга бол олон нийтийн газраар явалгүй гэртээ байх, заавар зөвлөгөөг чандлан сахих явдал билээ. Түүнчлэн мэдээллийг авахдаа ЭМЯ-наас хүргэж буй албан ёсны мэдээллийг авах нь хамгийн чухал зүйл бөгөөд ингэснээр олон нийтийг айдас түгшүүрт автахаас хамгаалж чадна.
ТУСГАЙ БАЙР. “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦУВРАЛ БҮТЭЭЛ

Хотын амьдралд үүсээд буй нөхцөлд байдалд иргэн хүн эерэгээр ухамсарлан сайн сайхныг түгээх нь чухал болохыг харуулахыг зорьжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан