Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотод суралцдаг оюутнууд байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан