Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казакстан Улсын Элчин сайд Жалгас Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлт гаргав

Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Казакстан хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлдэх боломжтой эсэх талаар санал хүсэлтээ уламжиллаа.
Учир нь тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн орон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр " Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжин хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Ташрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Шал хэрэггүй нислэг хий нь дээ.Өөр газраас татаачээ.
Хамгийн их уншсан