Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Танилц: Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Улсын онцгой комиссын шуурхай штаб зургаадугаар сард нийт найман удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 11.600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна.

Тодруулбал, АНУ-аас 2.600, Азиас 5.500, Европт байгаа монголчуудаас  2.600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ямартай ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард  тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас дараахь хуваарийн дагуу татан авахаар төлөвлөсөн байна.

06 дугаар сарын 08-нд Австрали,

06 дугаар сарын 10-нд Казакстан,

06  дугаар сарын 11-нд Токио,

06 дугаар сарын 12-нд Энэхтхэг,

06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),

06 дугаар сарын 18-нд Сөүл

06 сарын 19-нд Франкфурт хот руу тус тус нислэг үйлдэх нь.

Харин найм дахь нислэгийг судалж байгаа учир одоогоор зарлах боломжгүй хэмээн ГХ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан