Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МИАТ” ТӨХК гахай жилийн “Нийгмийн хариуцлагатай компани”-иар шалгарлаа

МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд хөтөлбөр жил бүр сар шинийн баярын босгон дээр улс орон болон олон нийтэд тустай үйл хэргийн эзэдийг шалгаруулдаг уламжлалтай. Монголын Мэдээ суваг Урвуулагч хэмээх шороон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг энэ сарын 15-нд тодруулсан бөгөөд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нийгмийн хариуцлагатай компаниар шалгарч “Цагийн хүрдийн баатар” өргөмжлөл хүртлээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шинэ коронавирусын халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол иргэнээ эх орондоо авч ирэх онцгой үүргийн нислэг үйлдсэн тул ийнхүү “Нийгмийн хариуцлагатай компани”-иар шалгаруулсан байна. МИАТ компани тус онцгой үүргийн нислэгийг Гадаад харилцааны яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага дор амжилттай үйлдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан