Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга:76 гишүүнээ бараа сонгодгоос илүүтэйгээр судалж сонголтоо хийгээрэй

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд саналаа өглөө.

Тэрбээр “Ирцийн мэдээллийг харж байгаад залуусыг уриалах зорилгоор 17:00 цагт ирж саналаа өглөө. 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгаа мэдээлэл надад ирсэн. Ард түмэн маань тэр дундаа залуус сонгуульдаа идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Мөн залуустаа хандаж “Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү” гэдгийг хэлмээр байна.

Бид бараа худалдаж авахдаа, ялангуяа хүнсний бүтээгдэхүүн авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүүтэйгээр судалж сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан