Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхдугаар чуулган 12:00 цагт эхэлж, шинээр сонгогдсон төрийн түшээд тангараг өргөнө

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өчигдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.

Тус чуулганаар шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан