Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар дэмжлээ

МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох нь зүйтэй гэж үзсэн байгаа. Тодруулбал, гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Бага хурал 369 гишүүнтэй бөгөөд 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахимаар оролцсон учир тус хурал 87.5 хувийн ирцтэй явагдсан гэсэн үг.

Хурлаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Одоо Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн хүлээлт үүсээд байгаа бөгөөд энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Үндсэн хуулиар эдийн засгийн нөхцөл байдлыг чухалчилж үзэх асуудал бий болсон. МАН сонгуульд оролцохдоо Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраа байгуулна. Мөн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам гэж байх уу, зарим асуудал эрхэлсэн сайдын хүрээнд байлгах уу гэдгийг ярьж байна. Зарим эдийн засагчид тусдаа яам байх ёстой гэж үздэг ч Сангийн яамнаас салгасан тохиолдолд ажил нь хурдтай явах, ойлголцлын төвшин ямар байх талаар судалж, хэлэлцэж байна. Удирдах зөвлөлийн хурал дээр ярина” хэмээн мэдэгдсэн билээ. Харин тэрбээр өөрөө “Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран ажиллах бодолтой байна” гэв.

1 Сэтгэгдэл
Монголын бахархал Хурэлсух Еренхий сайд
Хамгийн их уншсан