Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Чинбүрэн:Давхар дээл өмсөх хүсэл сонирхолгүйгээ мэдэгдье

Эрүүл мэндийн сайд хэн байх вэ гэдэг таамаг хэд хоног сошиал ертөнцөд хүчээ авч, нийгмийг талцуулсан сэдэв байж чадлаа. Зарим нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайд болох ёстой гэсэн бол хэсэг бүлэг хүмүүс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг хэвээр нь үлдээж ажиллуулах ёстой гэх мэтээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Тэгвэл нийгмийн талцуулж буй энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр “Цахим сүлжээнд шинээр томилогдох Эрүүл мэндийн сайдын талаар багагүй маргаан мэтгэлцээн өрнөж байна. Намайг дэмжиж, санал бодлоо илэрхийлсэн бүх хүнд баярлалаа. Миний бие хэнд ч захиалга өгөөгүй, намайг сайдын суудалд дэмжээрэй гэж гуйж гүйгээгүй. Хэнийг аль салбарт сайдаар томилох нь зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг хүндэтгэн үзэхийг уриалж байна.
Би давхар дээл өмсөх хүсэл сонирхолгүйгээ мэдэгдье. УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, элэг бүтэн Монголын төлөө төрийн бодлого барилцаж, хууль санаачилж, хяналтаа тавьж хичээн зүтгэх болно.
Элэг бүтэн Монгол Улсын төлөө зүтгэе!” гэжээ.

8 Сэтгэгдэл
xend yu xeleed baigaan ajilaa sain xiixee bod
ymar ch olon vgtei ymbe de odoo iim bxaar tsaashid yu bolox bol
gants vg gazar geedeggvi jaxan judag muutai er vv gv yu
ЧИНБҮРЭН ЭМЧЭЭ УИХ-Д ХОЁР НҮҮР ГАРГАЖ БОЛДОГҮЙ ЮМ ШҮҮ..ГИШҮҮН БОЛООГҮЙ БАЙХДАА ЮУ ЮУ ГЖ ЯРИЖ БАЙЛАА МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙ САЛБАРЫН ТУХАЙ...БИД МАРТААГҮЙ ШҮҮ. ОДОО Л ЭРҮҮЛМЭНДИЙ САЛБАРЫГ ЗӨВ ГОЛЬДОРЛД НЬ ОРУУЛАХ БОЛОМЖ ӨӨРТ ЧИНЬ ИРЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ...ХЭХЭ..ХУДАЛ НАМЧИРАХ ПЯЛДАГНАХ ӨӨРТ ЧИНЬ ЗОХИХГҮЙ БАЙХ ШҮҮ ХЭХЭ..
SAIHAN SHOWCHIN NEGEER NEMEGDSEN YUM BISHUU ENE L DUTAJ DE ER NI TENEG BALAINUUDIIN SONGOLT IH TOM GAI DAGUULNA DA HARTSGAAJ L BAYA DA
ene neg jaijiisan salbadai shig yum yu vee, novsh gej
энэ попорсоор
Зөв сонголт.
Хамгийн их уншсан