Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.СОДБААТАР:ЦАР ТАХЛЫН ХОЁРДУГААР ДАВАЛГАА БЭЛЭН БАЙДЛАА УЛАМ ЧАНГАТГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.

Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байсан бөгөөд үүнээс 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна.
Зарим орнуудад цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна.
Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна.
Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Ташрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ-аас КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

6 Сэтгэгдэл
Пялдага лалар вэ чи. Ийм замаар хоолоо олж идэгсэд иймэрхуу долигнуур долоогч нар байдаг.
Шадар сайд маань улс төрд ажиллаж байсан туршлагатай гэдгээ үнэхээр харуулж байна даа. Ажлаа хүлээж авсан өдрөө л иргэдэд тулгараад байгаа цаг үеэ олсон хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхнээс нь цэгцлээд л байна даа. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүьсе
Шинэ төрсөн шадар сайд болон түүний сайдуудад ажлын амжилт хүсье
Tsar tahaliin uyd shaardlagatai arga hemjeeg tsag aldalgui avch bgaa shadar said bolon shadar saidaar udirduulsan UOK-iin hamt olond bayarlasan talarhsanaa ilerhiiley.
УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.
Пялдага лалар вэ чи. Ийм замаар хоолоо олж идэгсэд иймэрхуу долигнуур долоогч нар байдаг.
Зөв шүү энэ үед бид улам бэлэн байдлаа чангатгах хэрэгтэй гэж бодож байна.Мөн шинэхэн шадар сайддаа амжилт хүсье
Хамгийн их уншсан