Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар улиран сонгогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын чуулганаар гишүүдийн 93,3 хувийн саналаар Ерөнхий сайдаар дахин сонгосон нь түүнийг үйл хэргээ үргэлжлүүлэн, танхимын сайд нартайгаа хамтран улсынхаа хөгжил дэвшилд онцгой анхаарч, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг алдалгүй, хариуцлагатайгаар ажиллахыг сануулж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд дурьдаж байв.  

Мөн уулзалтын үеэр парламент дахь сөрөг хүчинтэй хамтран ажиллаж, бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

1 Сэтгэгдэл
Арлчилсан намынхан их долигнож байх шив дээ. За за зөв л хамтран ажиллаасай даа.
Хамгийн их уншсан