Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Дотоодын цэргийн штабт ажиллаж үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Дотоодын цэргийн штабт ажиллаж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар оролцсон юм.

Дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ: “Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг нэр төртэй биелүүлж, ажил, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Та бүхний амрыг эрье. Алба хаагч бүр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чанд сахин биелүүлж, албаны бэлэн байдлыг ханган, даалгасан үүргийг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Дотоодын цэргийг “Дотоодын цэргийн командлал” болгож өөрчлөн зохион байгуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх, 16 аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжуудыг тухайн орон нутгийн хөрөнгө оруулалтаар болон хамгаалуулагч байгууллагын зардлаар Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх болон ахисан шатны сургалт, хөтөлбөрүүдэд хамруулан, мэргэжлийн боловсон хүчээр хангах, мөн тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан