Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо Монгол хэл, түүх, соёл, ёс заншил, англи хэлний сургалт 9 дүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлнэ Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг маргааш хаана ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг уриалж байна Сургууль, цэцэрлэг эхэлж ачаалал нэмэгдэхээс өмнө замын ажлуудыг дуусгана Ерөнхий сайд хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө АНУ-аас 262 иргэн эх орондоо 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 24-н хүртэл хойшлууллаа
Турк Улсад буй монгол иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан